728 x 90

1XBET-ын “AGENT”-уудыг 10-100 саяар торгож, 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлана

1XBET-ын “AGENT”-уудыг 10-100 саяар торгож, 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цахим мөрийтэй тоглоомтой тэмцэх хүрээнд Зөвшөөрөл, Эрүү, Зөрчил, Банкны тухай хуулиудад өөрчлөлт оруулж, УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр болжээ. Ингэснээр дээрх дөрвөн хуульд дараах өөрчлөлтүүд орно.

Зөвшөөрлийн тухай хуульд

  • Цахим мөрийтэй тоглоом болох Poker, Slot, Casino зэргийг бүрэн хориглох
  • Sport bet буюу “Спортын бооцоот таавар”-ыг хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах бол тусгай зөвшөөрөл авах зохицуулалтыг тусгажээ.

Эрүүгийн хуульд

  • Бүх төрлийн цахим мөрийтэй тоглоомыг сурталчилсан тохиолдолд 5-100 сая төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх
  • “AGENT” буюу цахим мөрийтэй тоглоомд зуучлагчдыг 10-100 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилээр зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх
  • Хориглосон цахим мөрийтэй тоглоомуудыг VPN бусад мэдээлэл технологи, программ хангамж ашиглан зохион байгуулсан бол 3-5 жил хорих
  • Тусгай зөвшөөрөлгүйгээр Sport bet үйл ажиллагаа эрхэлсэн тохиолдолд 10-50 сая төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тусгай ажил хийлгэх, 1-3 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх
  • Мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих зэрэг зохицуулалтуудыг тусгалаа.

Зөрчлийн тухай хууль

  • Мөрийтэй тоглоомыг удаа дараа, эсхүл интернэт протоколын хаягийг өөрчилж тоглосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах зохицуулалтыг тусгалаа.

Банкны тухай хууль

  • Мөрийтэй тоглоомын “AGENT”, зохион байгуулагчид хойшлуулшгүй тохиолдолд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хязгаарлалт тогтоох зохицуулалтыг тусгалаа.

Хууль хэрэгжиж эхэлснээр

  • APPLE STORE, PLAY STORE, META компаниудад Монгол улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн дагуу цахим мөрийтэй тоглоомын платформуудыг татаж авахыг хориглох арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх юм.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ