728 x 90

Таван тас шувуу Монголоос нүүж очсоныг бүс нутгийн экологийн ажилтнууд эмчилж төрөлх нутагт нь буцаалаа

Таван тас шувуу Монголоос нүүж очсоныг бүс нутгийн экологийн ажилтнууд эмчилж төрөлх нутагт нь буцаалаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Аян замдаа хоол тэжээлийн дутагдалд орж, туйлдсан таван тас шувуу Монголоос, Өмнөд Солонгост нүүж очсоныг бүс нутгийн экологийн ажилтнууд эмчилж төрөлх нутагт нь буцаалаа.


Гённам мужийн Госон хотын захиргаа өвлийн тас шувууны экологийн аяллын хөтөлбөрөө дуусгасны дараа байгалийн нөхөн сэргээх зорилгоор тас шувуудыг буцаан тавьсан тухай энэ сарын 10-ны өдөр мэдээлэв. Госон хотын захиргааны мэдээлснээр, Бусан хотод өлсгөлөнд нэрвэгдсэн таван монгол тас шувуу олдсон байна. Монгол тас шувуу жил бүрийн аравдугаар сараас эхлэн өвлийг давахын тулд урд зүг рүү нүүдэллэдэг. Тэд бусад махчин шувуудтай харьцуулахад ан хийхгүй, зөвхөн үхсэн амьтдаар хооллодог тул тэжээлийн хомсдол, өлсгөлөнд өртөх нь элбэг байдаг аж.

Тиймээс Бусан хотын Саха дүүрэгт байрлах Нактонган хөндийн Эко төв тас шувуудыг аварч, Госон дахь тас шувууны хоолны газарт хүргэсэн байна. Улмаар эмчлэгдэж, эдгэрсэн таван тасыг Госонд байрлаж байгаа 100 гаруй тас шувуутай хамт Монгол руу буцаахаар болжээ. Мөн Госон хотын захиргаа тас шувуудын судалгааны ажлын хүрээнд гурван тасанд GPS хяналтын төхөөрөмж, үлдсэн хоёр тасанд далавчны тэмдэг (wing tag) байрлуулж, нүүдлийн маршрутыг судлах аж.


Госон хотын захирагч И Сан Гын: "Аврагдсан тас шувуудыг Монгол руугаа эргэн нисэх боломжтой болгосонд баяртай байна. Цаашид бид экологийн аялал жуулчлал болон байгаль хамгааллын олон талт үйл ажиллагааг үргэлжлүүлнэ" гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ