728 x 90

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал ХОЁР ДАХЬ ӨДӨРӨӨ үргэлжилж байна

Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан нарт холбогдох шүүх хурал ХОЁР ДАХЬ ӨДӨРӨӨ үргэлжилж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

УИХ-ын гишүүн асан, Д.Кёкүшюзанбатбаяр, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарт холбогдох хэргийг өнөөдөр 09:00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хоёр дахь өдрөө хэлэлцэж байна.

Дээрх нэр бүхий шүүгдэгчид хувийн баталгаа гаргах, барьцаа авах, Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа юм. 


Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн 17.3-2.2, 18.6-1-т зааснаар буюу мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн бол Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, дээрх нэр бүхий хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг. Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг “анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож байсан юм. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ