728 x 90

Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ

Нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтэрнэ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:  26-ны өдөр нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул үзэгдэх орчин хязгаарлагдах, зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг онцгойлон анхааруулж байна.


2025 оны гуравдугаар сарын 26-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг,төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Агаарын температур: Өдөртөө ихэнх нутгаар хүйтэрч, Дархадын хотгор, Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнодын тал нутгаар 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР:  Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна. Өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, цасан шуурга шуурна.  өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ