728 x 90

Уулын замд ачааны машин суудлын машинтай мөргөлдөж нэг хүн нас баржээ

Уулын замд ачааны машин суудлын машинтай мөргөлдөж нэг хүн нас баржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цагдаагийн байгууллагад өчигдөр  буюу энэ оны 04-р сарын 06-ны өдрийн 15:00 цагт “Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо уулын замд ачааны тээврийн хэрэгсэл, Тоёота акуа тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна”гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж, тухайн осол хэрэгт Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна.
Уг ослын улмаас Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан 1 зорчигч амь хохирч, тухайн тээврийн хэрэгслийн жолооч эмнэлгийн яаралтай түргэн тусламж аваад байна. 

Жолооч та Замын хөдөлгөөний дүрмээ баримталж, үзэгдэлт хангалтгүй, өөдөөс тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа болон эргэлт бүхий замд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхгүй байх, тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ