Дэлхийн 181 орны парламентыг эгнээндээ нэгтгэсэн Олон Улсын Парламентын Холбооны 150 дугаар чуулган Узбекистан улсын нийслэл Ташкент хотноо эхэллээ. Уг хуралд олон улсын төрийн далбаануудыг өлгөсөн байсан бөгөөд Монгол Улсын төрийн далбааны Алтан соёмбон дээрх арга билигийн оронд цул бөөрөнхий дүрстэй далбааг урд эгнээнд байршуулжээ. Тиймээс УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж Узбекистанд суугаа Элчин сайдын яамныхантайгаа нийлж, “зөв” далбаагаа хурлаасаа өмнө “залсан” байна.
0 сэтгэгдэлтэй