Японы зүүн хойд хэсэгт байрладаг Цүмагой цанын баазад цастай уулын гүйлтийн Ази, Номхон далайн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн боллоо.Тус тэмцээнд манай улсаас 2023 оны цастай уулын гүйлтийн залуучуудын дэлхийн аварга, Монгол Улсын аварга Н.Лувсаншарав оролцож хос алтан медаль хүртэв. Тэрбээр вертикал 3.5 км, 610 метрийн зайд 28 минут 10 секундийн амжилтаар эхний алтан медалиа гардсан юм. Түүнчлэн классик 10 км, 850 метрийн зайд 52 минут 02 секундээр дахин түрүүллээ.
0 сэтгэгдэлтэй