Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрладаг уул уурхайн компанид хоолны хордлогын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн билээ. 20-48 насны 197 хүн хоолонд хордож 105 нь эмнэлэгт хэвтсэн. ХӨСҮТ-д 91 хүн хэвтэж байна. 44 хүний биеийн байдал харьцангуй хөнгөн учраас гэрээр эмчлүүлж байна. 10 хүн нь аймаг орон нутагтаа эмчлүүлж байгаа аж. Тэдэнд гүйлгэх, гэдэс базлах, дотор муухайрах халуурах шинж тэмдэг илэрсэн. ХӨСҮТ-ээс голомтод нь ажиллаж байна. Дүгнэлт хараахан гараагүй гэдгийг албаны эх сурвалж өгөв.
0 сэтгэгдэлтэй