Жүжигчин Б.Баярмаа: Эмэгтэй хүн бүр бүрэн бие даасан, хүчирхэг эр хүнд татагддаг. Ариунбаатар бол тийм л эр хүн. Тэр бусад хүн юу гэж хэлэх вий гэдгээс айхгүйгээр хайр сэтгэлээ сонгосон...
Чингисийн одонт, МУГЖ дуурийн дуучин Г.Ариунбаатар дэлхийн шилдэг баритоны нэг. Анх 23 насандаа МУГЖ болсон дуучин Г.Ариунбаатар 25 насандаа хоёр ч бүсгүйгээс хоёр хүүтэй болсон. Арван жилийн сурагч үеэсээ дотноссон охин анхны хүүг нь төрүүлж, удаах хүүг нь нижгэр хурим хийж гэрлэсэн З.Туяа гэдэг бүсгүй төрүүлсэн.
Ха МУГЖ Г.Ариунбаатар 2016 оноос жүжигчин Б.Баярмаатай хамт амьдарсан. Б.Баярмаа өмнө нь мөн л Ариука нэртэй нөхөртэй, гурван охинтой. Б.Баярмаа сайн ч жүжигчин, сайхан ч бүсгүй, нөхөр, гурван охиноо асрахын зэрэгцээ олон киноны гол дүрд тоглосон. Мөн 2014 онд "Плэйбой" сэтгүүлээс шалгаруулсан санал асуулгаар Монголын хамгийн сайхан хүүхний нэгдүгээрт шалгарч байлаа.
Өмнөх амьдралаасаа Г.Ариунбаатар хоёр хүүтэй, Б.Баярмаа гурван охинтой, дундаасаа хоёр хүүтэй болохоор 7 хүүхэдтэй өнөр бүлийн эзэн, эзэгтэй болжээ.