16 настай охиныг хөнөөсөн хэргийг шүүх шүүхийн гадна иргэд жагсаж байна. Тэд хурлыг нээлттэй явуулж, шударгаар шүүхийг шаардлаа.
Хоёр эмэгтэйн амь насыг хохироосон Ц.Д, Х.Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг эхэлж байна. 16 настай талийгаач охины ээж шүүх хуралд оролцохоор ирлээ Бусдын гарт амиа алдсан 16 настай охины шүүх хурал өнөөдөр 16.00 цагт товлогдсон.