728 x 90

Ч. Лодойсамбуу: Алуурчин алуурчнаараа төрдөггүй

Ч. Лодойсамбуу: Алуурчин алуурчнаараа төрдөггүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ч. Лодойсамбуу "Алуурчин алуурчнаараа төрдөггүй. Муу ёрын сүнс болж хаа нэгтээгээс ирдэггүй. Та бид өөрсдөө дундаасаа бүтээдэг. Бүтээсээр ч байна. Яг одоо бусдын хажууд алуурчинг зүхэж, ал цаазал гэж хашгирч байгаа чинь л алуурчны сэтгэлзүйг бэлдэж байгаа.


Энд тэндгүй амийг амиар, дүүжил! хороо! гэж бичиж нийтэлж байгаа чинь өөрөө аллагыг өөртөө, өрөөл бусдад зөвшөөрч байгаа үйлдэл. Хамтын нийгэмд хувь хүний хэрэг гэж угтаа хувийн нууцаас нь өөр юу ч байдаггүй. Ямар хүмүүс дунд амьдармаар байна, өөрөө тийм байх тухай л бодох ёстой юм билээ. Наанадаж хүүхдийнхээ дэргэд хүн муулж, гоочилж, бусдыг өөрийнхөө өчүүхэн өнцгөөр харж үзэн ядаж, жигшсэн зэвүүцсэнээ илэрхийлж, бусадтай маргахыг тэвчихээс л бидний одоо нэгнээсээ нэхээд байгаа ёс суртахуунтай, хүнлэг нийгэм үүснэ. Тэрнээс хатуу хууль, чанга сахиулагч бурхан байгаад ч нэмэргүй.


Та юу хийдэг хэн ч бай гэр бүл, ажил, нийтийн орчин алинд нь ч давуу эрхгүй бас хэн нэгнээс дорд амьтан биш. Хаана ч дураараа авирлах эрхгүй. Бусдын дур зоргоороо авирлахыг ч тэвчих үүрэггүй. Тиймд бусдын бодлыг тоолгүй амнаасаа баахан жигшил тээсэн үг урсгаж, ер нь л олигтой үг унагахааргүй байвал тэрийгээ наад үзэн ядалтаар дүүрсэн өлөн ходоодондоо үлдээ. Гаргамаар бол эрүүл ухаанаараа шигшиж зөв илэрхийл. Ер нь энэ л өнөөгийн энэ нээлттэй ертөнцөд хүний үйлдэж болох хамгийн том буян болох юм билээ" гэжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ