728 x 90

Хоёр настай хүү төөрсөн тул эрэн хайж байна

Хоёр настай хүү төөрсөн тул эрэн хайж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн нутаг дэвсгэрт хоёр настай хүү төөрчээ.

Тариалан сумын төсөвт байгууллагын албан хаагчид, аж ахуйн нэгжийн ажилчид сумын нийт иргэд, аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын албан хаагчид нийт 100 орчим хүн эрлийн ажиллагааг зогсолтгүй үргэлжлүүлж байгааг албаныхан мэдээллээ. Тариалан сумын Баянбэлчирийн давааны Сайхан мод орчмоос хоёр насны эрэгтэй хүүхэд алга болсон тул харсан, олсон хүн байвал 8829-4661, 7038-6057 дугаарт яаралтай мэдэгдэхийг санууллаа.

Хүүхэд өчигдөр оройн 16 цаг орчимд алга болсон гэдэг мэдээлэл иржээ. Тэр цагаас хойш одоог хүртэл хайгаад, олоогүй байна. Тухайн айм сумын төвөөс 30 км зайд хөдөө амьдардаг. Хүүхэд Баянбэлчир гэх газрын модонд төөрсөн гэж үзэж байгаа гэнэ. Сумаас тэр даруйд эрэн хайх баг гарчэнн. Нэмээд шөнийн 00 цагт дахин баг очсон байна. Ер нь сумын бүх төрийн албан хаагч явжээ. Өнөөдөр өглөө сургуулийн багш, ажилчид явлаа. Нийтдээ 180 орчим хүн хайж байгаа юм байна. Одоогоор аймгаас баг ирээгүй байгаа аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ