Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд Энхтайваны гүүрэн дээрээс эмэгтэй хүн үсрэх гээд байна гэх дуудлагыг ОБЕГ өчигдөр /2025.09.26/ 23:22 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн А /37 настай, эмэгтэй/ нь гэрийн хаяг тодорхойгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гүүрэн дээрээс үсрэх гэж байсныг 12 минут ажиллан эсэн мэнд буулгаж, Сүхбаатар дүүрэг Цагдаагийн 1-р хэлтэст хүлээлгэн өгсөн байна.
0 сэтгэгдэлтэй