728 x 90

15 насаар дүү хамтран амьдрагчаа хөнөөгөөд, хувцасны шүүгээнд нуусан этгээдийг баривчилжээ

15 насаар дүү хамтран амьдрагчаа хөнөөгөөд, хувцасны шүүгээнд нуусан этгээдийг баривчилжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Өнгөрсөн бямба гарагт /2025.09.27/ Баянзүрх дүүрэгт хүн амины ноцтой хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал, элжирч муудсан эмэгтэй хүний цогцос нийтийн байран дахь хувцасны шүүгээнээс олдсон хэрэг юм. Тэгвэл талийгаач 30 настай эмэгтэй аж. Түүнийг 45 настай хамтран амьдрагч эрэгтэй нь хөнөөгөөд, хувцасны шүүгээндээ нуусан болохыг олж тогтоон, хэрэг үйлдсэн этгээдийг дайчлан баривчилжээ. Өдгөө хэргийг Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шуурхай бүрэлдэхүүн үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ