“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авалт, хангамжийн хэлтсийн орлогч даргаар ажиллаж байсан Ж.Ганзоригт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т нийтийн албан тушаалтнаар ажиллаж байсан Ж.Ганзориг нь эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, худалдан авах ажиллагааны тендерт нэр бүхий компанийг ирүүлсэн баримт бичгийн бүрдүүлэлт дутуу байхад гэрээ байгуулсан, тендерт шалгаруулах ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд тус компаниас бэлэн болон бэлэн бусаар 301.4 сая төгрөгийн хахууль авсан, бусдад давуу байдал бий болгосон хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
0 сэтгэгдэлтэй