Логик поззлын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Сүхбаатар аймгаа төлөөлөн оролцсон МУИС-ийн нэгдүгээр курсын оюутан А.Оюун-Эрдэнэ гуравдугаар байр эзэлж, цомын эзэн болжээ.
Логикийн паззл, тааварт бодлогуудын 32 дахь удаагийн дэлхийн аварга шагаруулах тэмцээн Унгар улсад зохион байгуулагдлаа. Гурван өдрийн турш 230 төрлийн логик паззл бодох тус тэмцээнд 36 орны 356 оролцогч оролцжээ. Монгол Улсаас ЕБС-ийн болон насанд хүрэгчдийн гэсэн хоёр баг оролцож, ганцаарчилсан төрлийн U18 ангилалд А.Оюун-Эрдэнэ дээрх шагналыг хүртжээ. Тэрээр өнгөрсөн жилийн ДАШТ-2024 U18 ангилалд мөнгөн медаль хүртэж байсан аж.
0 сэтгэгдэлтэй