728 x 90

Авто ослын улмаас найман сартай нярай нас барж, гурван хүн хүнд гэмтжээ

Авто ослын улмаас найман  сартай нярай нас барж, гурван хүн хүнд гэмтжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Энэ сарын 29-ний өдрийн 16.50 цагт “Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэрт зам тээврийн осол гарч хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу Булган аймгийн цагдаагийн газраас очиж шалгахад, Урьдчилсан байдлаар Toyota prius маркын автомашины жолооч нь хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож гүүрний бетонон хашлагыг мөргөсний улмаас зорчиж явсан 8 сартай хүүхэд нас барж, 4,6 настай 2 хүүхэд болон 30 настай нэг хүн гэмтсэн харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ