728 x 90

Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно

Төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Монгол-Алтайн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурч, Алтайн уулархаг нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэхийг анхааруулж байна.
 
 2025 оны аравдугаар сарын 2-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
 
Хур тунадас: Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. 
Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 
Агаарын температур:  Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутгаар сэрүүсэж +3…+8 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +9…+14 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр +21...+26 градус, бусад нутгаар +16...+21 градус дулаан байна.
 
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 13-15 метр хүрч ширүүснэ, өдөртөө +22...+24 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө +22...+24 градус дулаан байна. 
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө +19...+21 градус дулаан байна.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ