728 x 90

Биеийн байдал нь гэнэт муудаж, ухаан алдсан хүнд өвчтөнд яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварчээ

Биеийн байдал нь гэнэт муудаж, ухаан алдсан хүнд өвчтөнд яаралтай тусламж үзүүлж, амь насыг нь аварчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Улаанбаатар хотоос Орхон аймгийг чиглэж явахдаа биеийн байдал нь гэнэт муудаж, ухаан алджээ.

 Орхон аймгийн иргэн Ш.Нарангэрэлийн  нөхөр В.Ганболд улсын гуравдугаар эмнэлэгт хүнд хагалгаанд орсон аж. Тэрбээр тархинаас ховдлын гуурс холбох хагалгаа хийлгэжээ. Тэд  Улаанбаатар хотоос Эрдэнэт хот руу явж байха замд  гэнэт бие нь муудаж, ухаан алдаж хүнд нөхцөл байдал үүсчээ. Нөхцөл байдлын улмаас сандарч замын голд гар өргөхөд нэг эмэгтэй ирээд тусалсан байна. Тэр хүн нь азаар  Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн ээлжийн сувилагч Т.Мөнхзул байсан гэнэ. Өвчтний биеийн байдлыг тогтворжуулан нэлээд зам дагуу таарсан эмийн сангаас дусал тариа ч авч хийж, өөрийнхөө машинаар тээвэрлэж Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ