728 x 90

Нойтон цас орж, явган шуурга шуурна

Нойтон цас орж, явган шуурга шуурна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

13-нд нутгийн хойд хэсгээр, ялангуяа газар тариалангийн бүс нутгаар, 14-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, явган шуурга шуурч, зам даваанд халтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

2025 оны аравдугаар сарын 13-ны 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өдөртөа Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +17...+22 градус, Их нууруудын хотгор, хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

 УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө +3...+5 градус дулаан байна.

 БАГАНУУР: Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө +1...+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ,өдөртөө 0...+2 градус дулаан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ