- Засгийн газар
-
2022-12-06 12:44:31
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сүүлийн үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр таарамж муутай байна. Намын ерөнхий нарийн бичгийн дарга, үе хоорондын зөрчил явагдаж байна гэх зүйл яригдаж, явж байгаа. Ийм мэдээлэлд төөрөгдөөд байх цаг хугацаа өнгөрчихсөн. Би сандраад байгаа хүмүүст хандаж хэлэхэд, ийм мэдээнээс болоод бид хэд муудалцаад, нэг их сүртэй юм үүсэхгүй. ҮАБЗ хуралдсан, ҮАБЗ-ийн хурлын үеэр Ерөнхийлөгч УИХ-ын даргатай энэ саналынхаа талаар санал солилцсон. Төрийн тэргүүний хувьд улс төрийн намуудын асуудал, Засгийн газар өөрсдөө шийдэх, шаардлагатай бол тогтолцооны реформыг ард түмэн дэмжвэл би дэмжинэ гэдэг зүйл л хэлсэн. Бидний хувьд олон зүйл дээр ойлголцоод явах давуу тал бий. АТГ, ЦЕГ, Тагнуулын байгууллага хамтарсан баг ажиллаж, БНХАУ-ын талтай тулгалт хийж байна.
Бид дөрвөн ч удаа хуулийн байгууллагатай уулзаж, мэдээлэл авсан. Гэхдээ нилээдгүй том хэмжээний шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. 9000 мянган жолооч, 70 гаруй төрийн албан хаагч, компаниудын эзэд шалгагдаж, удахгүй эхнээсээ үр дүн гараад шийдэгдээд явна-
Дэлгэрэнгүй
унших