728 x 90

МАНгаруудаа Монгол улс та нарын хувааж иддэг хувийн компани биш

МАНгаруудаа Монгол улс та нарын  хувааж иддэг хувийн компани  биш
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Нүүрсний дуулианыг таг дараад МАН-ынхан  Казиногийн тухай хуулийг батлах гэж улайрч байна. Тонн тонноор нь  хил давуулаад алдсан нүүрсний хэрэг олон нийтийн  голыг зураад үлдсэн бол  эрх мэдэлтнүүдийн нэгнээ барьцаалах нэр төдий зүйл болж хувирсныг ойрын өдрүүд тэдний  хийж буй мэдэгдлүүд бэлэхнээ  нотлоод эхэлээ. УИХ-ын чуулганы танхимд  нэгнээ нүүрсний хулгайч гэж цоллоод  энэ хэрэгтэй холбоотой бүхний нэрийг зарлаж шалгуулна гэж байсан бол тэд ханцуйн дотроо  Казиногийн  тухай хууль батлуулахаар наймаалцаж байна. 440 их наядын тухай яригдаж иргэн бүрд 125 сая төгрөг оногдох байсан энэ их мөнгө алга болсон. Энэ мөнгө МАН-ынх биш монголчуудын мөнгө байсан. Зүйрлэж хэлбэл  өрх толгойлсон аав нь хүүхдүүдийнхээ идэх хоолыг аваад зугтаж буй жигшүүртэй  хэрэг. Тэр аав хоолтой болсон юм чинь өөрийгөө хол явна гэж эндүүрдэг. Кинон  дээр гардаг шиг арчаагаа алдаад буцаад ирдэг хөгийн дүр зураг. Алим модноосоо хол унадаггүй гэдэг үг байдаг.  МАНгарууд  энэ хөгийн байдлаараа  Монголын  ирээдүй хойчид юу зааж, юу санаж сэрүүлж байгаагаа мэдэж байна уу.  30 гаруй жил хүний үнэргүй, амиа бодсон бэртгэчин  хулгайч зан чинь өнөөдөр энэ нийгмийг ямар болгосон байна.

   Нүүрснээс олсон энэ их наядаараа одоо Казиногийн тухай хууль батлуулаад   мөнгөө угаах гэж байна. Тэд ийм л өчүүхэн эрх ашигийн төлөө ард иргэдээ сөхрүүлж ирсэн. МАН-ынхан  ирээдүй үеийг  Монгол Улсыг боддоггүй, бодох ухаан байхгүйг энэ бүхнээс бэлхэн харж болно. Тэднийг хулгайлсан мөнгөө дахин яаж өсгөх тухай сэрүүн зүүдлэж байхад хэдэн малчид нь  нүүр нүдгүй шуурсан хунгар цасанд хүйтэн гараа хийж, хэдэн малаа хоргоож байна. УИХ-ын чуулганы  модон тавилгатай халуу дүүгсэн заалнаас  “Казиногийн тухай хуулийг МАН-ын бүлэг дэмжиж байна” гэх нь ямар зэвүүн  сонсогдож байна вэ.

  Монгол Улс  МАНгаруудын хувааж иддэг хувийн компани уу. Тэд ямар их хол эндүүрч, хорвоог туулж байна аа. 60 саяын хэрэг, Хөгжлийн банкны хэрэг, 440 их наядын хэрэг. Яасан цаддаггүй, өлмөн зэлмэн юм бэ, хулгайч нараа.

 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ