728 x 90

Каннын наадамд явахдаа Ч.Ундралын ахалсан КУЗ-ийнхөн төсвөөс 500 саяыг гаргуулжээ

Каннын наадамд явахдаа Ч.Ундралын ахалсан КУЗ-ийнхөн төсвөөс 500 саяыг гаргуулжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана


Кино урлагийн Зөвлөл  гэсэн нэг статустай байгууллагад нэмэгдсэн. Хотын төвд нэлээд өндөр өртөгтэй гэх оффист тухалж, гадаад орнуудаар аялангаа "ажиллаж" байна. Зөвхөн дөрөв тавдугаар  сард л гэхэд Каннын кино наадамд оролдохдоо 300 шахам сая төгрөг зарцуулсан нь олон хүний бухимдлыг төрүүлээд байгаа юм. Учир нь  соёл урлагийнхан 650 мянган төгрөгийн цалинтай "улных" болчихоод байхад түүнийг ийн тансаглаж  ажил хийх нэрээр  гадаад дотоодгүй тэнэж, төсвийн мөнгө үрж байна гэж учир мэдэх хүмүүс хэлж буй юм.  

 Тодруулбал, дээрх кино наадамд явахдаа  дижитал каталог, дэлгэц түрээслэх төлбөрт 9 сая, үйл ажиллагааны байршлын түрээс 65 сая төгрөг, олон Улсын сэтгүүл, сайтад мэдээ нийтлэхэд 20 сая төгрөг гээд нийт 100 гаруй сая төгрөг зарцуулсан байна. Мөн Кино урлагийн зөвлөлийн даргаар Ч.Ундрал, жүжигчин Цогтгэрэлийн охин Анударь, Д.Давааням, Б.Оргилмаа гэх  хүмүүсийн томилолтод нийт 150 гаруй сая төгрөг зарцуулжээ. Үүнийг нь Соёлын сайдын А/42 тоот тушаалаар Каннын кино наадамд Монголын кино уран бүтээлчдийг оролцуулахад зориулан 501 сая төгрөг шилжүүлсэн аж. Харамсалтай нь  энэхүү үйл ажиллагаад яг кино уран бүтээлчид оролцсон уу гэдэгт урлагийнхан бухимдалтай байгаа юм. Сонирхуулахад  Ч.Ундрал нь  Ерөнхийлөгчийн залуус, оюутны хөгжлийн бодлогын  зөвлөх хийдэг бөгөөд "Неро" энтертайментийн Б.Баатарын экс эхнэр бөгөөд  одоо МҮОНТ-д "Хит" нэвтрүүлгийн хөтлөгч МУСТА Д.Давааням агсны хүү Даваадоржийн гэргий юм. 



0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ