728 x 90

“Холли Бэйли өргөн дэлгэцийг гэрэлтүүлэх хувь тавилантай ажээ” хэмээн дэлхий шуугиж байна

“Холли Бэйли өргөн дэлгэцийг гэрэлтүүлэх хувь тавилантай ажээ” хэмээн дэлхий шуугиж  байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Америкийн кино шүүмжлэгчид болон кино мэргэжилтнүүд 2023 оны 05-р сарын 09-ний өдөр Лос-Анжелес хотноо Долби театрт гарсан “Бяцхан Лусын Дагина” киноны урьдчилсан үзэлтэд оролцож, өөрсдийн олон нийтийн сүлжээнд сэтгэгдлээ үлдээн хуваалцаж байна.

1989 онд анх олны хүртээл болсон адил нэртэй анимэйшний зохиолыг уран сайхны кино болгосон “Бяцхан Лусын Дагина”-д далайн цаана орших дэлхийг мөрөөдөж байсан адал явдал дүүрэн бяцхан лусын дагина Ариэль нь осолдсон ханхүү Эрикийг аварч, сэтгэлийнхээ дуу хоолойг дагаж хориотой хүний ертөнц рүү гарч буй тухай өгүүлдэг.

Гол дүрийн Ариэлийг цагаан арьст бус, өнгөт арьст жүжигчин Холли Бэйли бүтээж, магтаал шүүмжлэл ихээр дагуулж байна. Анхны урьдчилсан үзэлтээр эергээр үнэлж байв. Ариэлийн дүрийг бүтээсэн гол дүрийн жүжигчин Холли Бэйли, хорон санаатан Урсулагийн дүрийг бүтээсэн Мелисса Маккарти нарын жүжиглэлтийг сайшаан магтацгаажээ. “Rotten Tomatoes” -ийн шүүмжлэгч Эрик Дэвис “Бяцхан Лусын Дагина” киног үнэхээр сайн бүтээсэн уран сайхны киноны нэг” гээд “Холли Бэйли нь Ариэльд гайхалтай сэтгэл хөдлөлийг шингээсэн нь үзэж байхад үнэхээр шар үс босгож байлаа.” гэж хэлжээ. Кино зохиол бичигч, шүүмжлэгч Фелисиа Вэйд бас “Холли Бэйли өөрөө Ариэль байлаа” гээд “Түүний жүжиглэлт үнэхээр шар үс босгом байж чадлаа. Өнөө хүртэл үзэж байгаагүй лусын дагинын тухай түүх байлаа.” хэмээн магтсан байна. Кино шүүмжлэгч Жои Роз Брайант “Бидний мэдэж хайрладаг түүхийн гол цөм, амин сүнсийг хадгалсан уран сайхны киноны шинэчилсэн хувилбар байлаа.” гээд “Холли Бэйлигийн нөлөө илүү байлаа.Тэр бол өргөн дэлгэцийг гэрэлтүүлэх хувь тавилантай ажээ.” хэмээсэн байна.


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ