Олон улсын зохиолчдын дээд шагнал “Booker”-ыг анх удаа Болгарын иргэн хүртлээ. Болгарын зохиолч Георгий Господиновын “Цаг хугацааны оромж” зохиол энэ жилийн Европын хамгийн шилдэг романаар нэрлэгджээ.
Өнгөрсөнд зориулсан эмнэлгийг дүрсэлсэн уг романыг орчуулагч АНУ-ын иргэн Анжела Родел англи хэлэнд буулгаж англи хэлтэй уншигчдад хүргэжээ. Урьд өмнө болгар хэл дээр бичигдсэн зохиол “Booker” шагналыг хүртэж байсан удаагүй юм.
Шагналын хорооны шүүгчдийн бүрэлдэхүүнийг ахалсан Лейла Слимани “Цаг хугацааны оромж” бол инээдэм ба уйтгар гунигаар дүүрэн, философийн агуу бүтээл гэж үнэлжээ. Шагналыг дагалдан ирдэг 50,000 фунт стерлингийг романы зохиолч болон орчуулагч энэ тэнцүү хувааж авах ажээ.
Эмгэнэлт, инээдмийн төрлөөр бичигдсэн “Цаг хугацааны оромж” Господиновын англи хэл дээр хөрвүүлэгдсэн дөрөв дэх ном юм. Уг зохиол Болгар улсад хэвлэгдсэн даруйдаа номын чартуудыг тэргүүлж, “Strega” шагналыг хүртжээ.
0 сэтгэгдэлтэй