ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 25-26-нд Сүхбаатар аймагт хяналт шинжилгээ хийж ажилласан байна.
Хяналт шинжилгээний хүрээнд тус аймаг дахь ШШГГ-ын цагдан хорих байр, Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах, баривчлах байрны ахуй нөхцөлтэй газар дээр нь танилцжээ. Баривчлагдсан болон цагдан хоригдсон хүмүүстэй ганцаарчилсан уулзалт хийж, гаргасан санал, хүсэлтийг хорих анги, цагдан хорих байрны удирдлагад танилцуулан, шийдвэрлүүлжээ.
Мөн Сүхбаатар аймгийн Халамж үйлчилгээний хэлтсийн харьяа “түр хамгаалах байр”-ны үйл ажиллагаатай танилцсан байна.
“Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны хүрээнд Сүхбаатар аймаг дахь ШШГГ-ын алба хаагчидтай уулзалт, ярилцлагыг зохион байгуулж, “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагаа”-ны талаар танилцуулга хийж, “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрхийг хангах асуудал” сэдвээр танхимын сургалт хийжээ.
0 сэтгэгдэлтэй