728 x 90

БНХАУ-д гэрлэлт буурч, салалтын тоо хоёр саяд хүрчээ

БНХАУ-д гэрлэлт буурч, салалтын тоо хоёр саяд хүрчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БНХАУ-ын Иргэний захиргааны яам мэдээлснээр 1.4 тэрбум хүн амтай тус улсад өнгөрсөн онд долоон саяас бага тооны хурим албан ёсоор бүртгэгджээ. Жилд дунджаар 13.5 сая гэрлэлт бүртгэгддэг байсан бол 2013 оноос хойш Хятадад гэрлэлтийн тоо буурсан үзүүлэлттэй байна. Долоон сая гэдэг нь сүүлийн 37 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт төдийгүй гэр бүл салалтын тоо хоёр саяд хүрчээ. Үүнийг залуучууд 27 наснаас хойш гэр бүл зохиохыг илүүд үздэгтэй холбоотой гэж хүн ам зүйн мэргэжилтэн Дун Юйжен тайлбарлалаа.

Өнөөгийн Хятад улс хүн ам зүйн ноцтой асуудалтай тулгарч байна. 1970-аад оноос хэрэгжүүлж эхэлсэн нэг хүүхэд бодлогоос болж тус улсын хүн ам хөгширч буй. Өнгөрсөн жил 26-аас доош насны гурван мянган хятад иргэдийн дунд явуулсан судалгаагаар 25 орчим хувь нь ирээдүйд гэрлэнэ гэдэгтээ эргэлзэж, есөн хувь нь гэр бүл зохиохоор төлөвлөөгүй байна.

 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ