728 x 90

“YG Entertainment”-ийн шинэ охидын хамтлаг дебютээ хийлээ

“YG Entertainment”-ийн шинэ охидын хамтлаг дебютээ хийлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

“YG Entertainment”-ийн “BabyMonster” нэртэй шинэ охидын хамтлаг өнөөдөр дебютээ хийсэн байна. Тэд “Batter Up” уран бүтээлээ ням гараас даваад шилжих шөнө 00:00 минутад цацаж, одоогийн байдлаар “Youtube” дээр 14.2 сая хандалт авчээ.

Тус хамтлаг Рүка, Фарита, Аса, Рами, Рора, Чикита, Ахёон гэсэн долоон гишүүнтэй. Ахёон өнөөдөр дебютээ хийх байсан ч эрүүл мэндийн шалтгааны улмаас хамтлагийн үйл ажиллагаанаас завсарлага авсан байгаа юм.“Batter Up” уран бүтээлээ цацсаны дараа тус хамтлагийн гишүүд “YG Entertainment”-ээр дамжуулан “Бид үнэхээр баяртай байна. Учир нь өнөөдөр бидний олон жилийн турш мөрөөдсөн зүйлээ биелүүлсэн өдөр. Уг уран бүтээлд урьд өмнө нь байгаагүй өвөрмөц өнгө төрхөө харуулахын тулд чадах бүхнээ хийсэн” гэж хэлжээ.

“BabyMonster”-ийн Аса “Batter Up” дууны үгийг “YG Entertainment”-ийн хэд хэдэн уран бүтээлчидтэй хамтран бичсэн байна. Тэд албан ёсоор дебют хийхээсээ өмнө, өнгөрсөн тавдугаар сард “Dream” нэртэй уран бүтээлээ хамгийн анх цацаж байсан юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ