728 x 90

Joke ойлгодоггүй “түгжил” төр энэ цагийн эмгэнэл

Joke ойлгодоггүй “түгжил” төр энэ цагийн эмгэнэл
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Төсвийн мөнгөнөөс хулгай хийж, казинодох болохоор Монголд олон эзэн гараад ирдэг. Үеэр ус болохоор чимээгүй болчихдог төрийн өндөрлөгүүдтэй гэдгээ бид энэ үерийн гамшгаас мэдэрч сууна. Үнэхээр харамсалтай. Нийслэл нь гамшгийн хэмжээнд хүрч иргэд нь дүрвэхээс холгүй байж суухаа олж ядаж байхад  Улаанбаатар хотын дарга нь өмнөх удирдлагуудын буруу хэмээн өөрийгөө өмөөрөөд, Ерөнхийлөгч нь нэр төрөө цагдаагаар хамгаалуулж,  эвлүүлэг хийсэн залууг саатуулаад сууж байна. Энэ хүнийг бүх ард түмний Ерөнхийлөгч гэж бид сонгосон.


Ард түмэнд нь гамшиг тохиолдоод байхад Joke ойлгохгүй, нэр төр гээд сууж байх. Ямар завтай юм бэ? Тэр чинь зүгээр л зургийн эвлүүлэг.  Цаана чинь умгар гэр нь усанд автаад хүүхдүүд бүлтэгнэж сууна. Зарим нь идэх хоолгүй өлмөн зэлмэн явна. Бид адилхан л  хүн. Хорвоод өлсгөлөн нүүрлэвэл гурав хоногийн дараагаас араатан чанар нь гарах  адилхан л  хүн. Гэр нь, хот нь, гудамж нь үерт автсан хүмүүс өөрийг чинь сонгосон. Өөрийгөө өндөрт зал гэж биш бидний амьдралыг сайжруулаад өг гэсэн, итгэл сэтгэлийн хүчинд Ерөнхийлөгч болсон бус уу.


Өөрийгөө бурхан будда гэж эндүүрээгүй байлтай. Будда хэрэв энэ ерөнцийн хүн байсан бол хормойгоо шуугаад бидэнд туслах байлаа.  Буудаг алба, ээлжтэй суудал гэдгийг мартаад байна уу. Эр хүний замын хүзүү урт. Энэ цагт Ерөнхийлөгч, хожим  хэн болохоо мэдэхгүй амьдралд, буцаж уулзах нүүртэй баймаар юм.


Өнгөрсөн сард зургийг нь эвлүүлсэн хэмээн Б гэх залууг буруутган шүүхээс 450 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Өчигдрийн борооноор бас өөрийнх нь зургийг эвлүүлсэн залууг цагдаагийнхан “Ерөнхийлөгчийн зургийг эвлүүлж нэр төрд нь халдсан” хэмээн зургаан цаг байцаажээ. Энэ маягаар нэр төрөө хэдэн иргэнээс хамгаалах вэ. Шүүхэд иргэнээ зураг эвлүүлээ хэмээн “гомдоллох” биш олон нийт өөрийг чинь зургийг эвлүүлж зүрхлэхгүй болтол нь иргэдийнхээ төлөө, ард түмнийхээ төлөө ажиллах нь таны үүрэг баймаар юм.


 Гэтэл төрийн цагдаагаар шалгуулж,  шүүхээр торгуулийн ял оноолгож, мийм хийснийх нь төлөө “яллаж” явсан Ерөнхийлөгч Монголд битгий хэл дэлхийд өөрөөс чинь өөр байхгүй байх.  Жагсаал болохоор гарч ирж попордог Ерөнхий сайд нь хаана байна. Зүгээр л нэг “түгжил” шиг.

 Та нарт үнэндээ төрийн өндөр албан тушаал хаших бяд ухаан алга. Нуувчиндаа нуугдаад Монгол хэцүүдвэл гараад явчихна гэсэн хонцын сэтгэлээр хандаад байна уу. Ингэж л харагдаад байна. Тийм биш бол та нар хамгийн эхний эгнээнд олон нийтийн өмнө гарч, авч болох арга хэмжээг  аваад нөхцөл байдалтай танилцаад явж байх байлаа, таг чиг. Ард түмэн жагсахаар үй олноор нь цагдаагийн албан хаагчдыг босгож чаддаггүй гэж үү. Ертөнцийн дайтай сэтгэж чадахгүй бол төр түшээд яадаг юм. Энэ үерээс өөрсдийнхөө нүүр царайг хар. Үер хэдий байгалийн гамшиг, хэлж ирдэггүй ч та нарын хандлагыг илчилж байна бус уу. Иргэд гудамжинд “сэлж” байна. Та нар харин хаана байна вэ?  

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ