728 x 90

ХОЙД ЭЦЭГТЭЭ ЗОДУУЛЖ ХҮНД ГЭМТСЭН 3 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭЭЖИЙГ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ

ХОЙД ЭЦЭГТЭЭ ЗОДУУЛЖ ХҮНД ГЭМТСЭН 3 НАСТАЙ ХҮҮГИЙН ЭЭЖИЙГ 300 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОЖЭЭ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Баянгол дүүрэгт 3 настай хүүг хамтран амьдрагч нь зодож хүнд гэмтээсэн хэргийн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Энэ хэргийн олбогдогч Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/ болон 16.7 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/ зүйл ангиар шүүхэд шилжсэн байсныг Шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ.
Холбогдогч Э нь өмнө нь шалгагдаж байсан бусдыг залилсан хэрэгтээ шүүхээс хорих ялаар шийтгүүлээд байгаа бөгөөд дээр дурдсан зүйл ангиар дахин шийтгүүлэх юм байна. 3 настай хүүгийн ээжид Зөрчлийн тухай хуулийн 6.20-д зааснаар буюу Хүүхдийн эрхийг зөрчих зүйл ангийн зөвхөн хүүхдийн дэргэд архидан согтуурсан хэрэгт холбогдуулан 300 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ. Одоогийн байдлаар хүүгийн биеийн байдал тааруу, гадаадад эмчлүүлж байгаа юм.
0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ