Авлигатай тэмцэх газрынхан таван жил гацсан Дарханы замын тендер шалгаруулалтыг 2022 оноос шалгаж эхэлсэн. Тус газраас Зам тээвэр хөгжлийн яаманд нэгжлэг хийж, тус замын тендертэй холбоотой хэд хэдэн албан тушаалтныг шалгаж байгаагаа мэдээлж байв. Ерөнхий сайдаас үүрэг болгосны дагуу Дарханы замын тендер сонгон шалгаруулалтад оролцсон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгасан бөгөөд тэр дунд УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, тус яамны дарга Х.Оргил-Эрдэнэ нарыг шалгаж эхэлсэн юм. Тэгвэл сайд асан Б.Энх-Амгалан нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Түүнийг Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгажээ.
Дарханы замын бүтээн байгуулалтын ажил 2017 онд эхэлсэн. Анх Засгийн газрын шийдвэр гарч, тухайн үеийн Зам тээврийн сайд Д.Ганбатын үед Дархан-Улаанбаатарын замыг дөрвөн эгнээтэй болгож, шинэчлэх ажил эхэлж байв. Түүнээс хойш таван ч сайдын нүүр үзсэн. Тодруулбал, Дархан-Улаанбаатарын замын ажлын Ж.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар, Б.Энх-Амгалан, Л.Халтар нар хариуцаж байсан юм.
0 сэтгэгдэлтэй