728 x 90

"Номин холдинг" ХХК-д шаардлага хүргүүллээ

"Номин холдинг" ХХК-д шаардлага хүргүүллээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хичээлийн шинэ жилийг угтан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгслийн худалдаа, нийлүүлэлт чанар, үнийн нөхцөл байдалд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хийж буй хяналт, шалгалт үргэлжилж байна. 

”Номин” сүлжээ дэлгүүр, “Тэнгэр”, ”Дүнжингарав”, “Алтжин бөмбөгөр” худалдааны төвүүдэд хийсэн хяналт, шалгалтаар бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, үнийн мэдээллийг байршуулаагүй, хямдрал урамшуулал нь бодит бус байх зэрэг нийтлэг зөрчил дутагдал илэрсэн байна. Иймд улсын байцаагчид зөрчлийг газар дээр нь арилгуулан, зөвлөн туслах ажил зохион байгуулжээ.

Түүнчлэн бараа бүтээгдэхүүний гарал үүсэл тодорхойгүй, хямдрал урамшуулал нь бодит байдлаас зөрүүтэй зэрэг нийтлэг зөрчлийг арилгуулахаар “Номин холдинг” ХХК-д улсын байцаагчийн хугацаатай албан шаардлагыг наймдугаар сарын 28-ны өдөр хүргүүлжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ