Сүүлийн жилүүдэд Монголын цахим спортын тамирчид олон улсын тавцанд ололт амжилт дүүрэн гайхалтай буй. Үүнийг нь ч тэдний олсон ашиг орлого хангалттай харуулжээ. “Esportsearnings” цахим хуудасны тооцоолсноор Монголын 284 цахим спортын тамирчин нийт 352 тэмцээн уралдаанаас 3,698,808.83 ам.долларыг шагналд хүртсэн гэнэ.
Энэхүү мөнгөний 68.43 хувийг буюу 2,531,146.17 ам.долларыг зөвхөн “PUBG Mobile”-ийн тамирчид цуглуулжээ. Харин хамгийн их ашиг орлого олсон тамирчнаар “PUBG Mobile”-ийн “Stalwart Esports” багийн тамирчин Г.Сүхбат/Action/ тодроод байгаа бөгөөд тэрбээр нийт 294,173.80 ам.долларыг шагнал болгон хүртжээ.
0 сэтгэгдэлтэй