Насанд хүрээгүй охин хүчирхийлсэн хэрэгт иргэн У гэгчийг эрэн сурвалжилж байгаа юм байна. Тэрбээр хэрэгт холбогдох үедээ Хууль сахиулахын их сургуульд суралцаж байжээ. Тэрбээр шалгагдаж байх үедээ Замын-Үүд авто замын боомтоор оргон зугтасан байна. Оргон зугтсан тул хэргийг Баянзүрх дүүргийн шүүхээс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр түдгэлзүүлж байсан аж. Гэтэл түүнийг насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн гэж үзэн хэргийг прокурорын байгууллагаас шүүхэд шилжүүлж, эрэн сурвалжлах ажиллагааг эрчимжүүлсэн байна.
Хохирогч Э нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 2015 оны 04 дүгээр сард таксигаар үйлчлүүлэхдээ жолоочид нь хүчиндүүлсэн гэж цагдаагийн байгууллагад хандснаар хэргийг шалгаж эхэлсэн аж.
0 сэтгэгдэлтэй