728 x 90

Иргэнээс мөнгө авсан гэх НМЭГ-ын ажилтныг шалгаж байна

Иргэнээс мөнгө авсан гэх НМЭГ-ын ажилтныг шалгаж байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 

Олон нийтийн сүлжээнд иргэн өөрийн тарьсан чацарганаа зарж борлуулахаар хот руу орж ирэхэд эмээлтийн шалган нэвтрүүлэхийн  холбогдох албаны ажилтан 1 сая төгрөг хувийнхаа дансаар нэхэмжлэн авч хот руу оруулсан гэх мэдээлэл гарсан юм. Иргэн чацаргана тариалаад түүнийгээ худалдан борлуулж эхлээгүй байгаа бол тухайн иргэнээс татвар авах тогтолцоо байхгүй аж. Харин Хувь хүн болон Аж ажуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиар жимс, жимсгэнэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн буюу тариалсан иргэн, аж ахуйн нэгжээс зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогоос нь албан татвар авдаг аж. Эмээлтийн товчоон дээр чацаргана тээвэрлэж явсан иргэнээс 1 сая төгрөг хувь дансаар авсан гэх холбогдох албаны ажилтан нь Нийслэлийн мал эмнэлгийн газар /НМЭГ/-ын ажилтан юм байна.  НМЭГ-ын ажилтныг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр шалгаж байгаа аж. 


 


0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ