Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар өнгөрсөн зургадугаар сард арилжааны банкуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг нэг хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзсэн.
ШӨХТГ-ын давж заалдах шатны шүүх дээр ялсан хэргийг өнөөдөр /2023.09.11/ хэлэлцэж, Улсын дээд шүүх хүлээн авахаас татгалзсан байна. Тодруулбал, нэр бүхий есөн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн гаргасан гомдол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлд заасан хяналтын журмаар гомдол гаргах үндэслэлд хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.
0 сэтгэгдэлтэй