728 x 90

"Худалдагч охин" уран сайхны кино 3 шагнал хүрсэн байна

"Худалдагч охин" уран сайхны кино 3 шагнал хүрсэн байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ж.Сэнгэдорж найруулагчийн уран бүтээл болох “Худалдагч охин” уран сайхны кино 32 дахь удаагийн "Киношок" олон улсын кино наадамд амжилттай оролцож, гурван шагнал хүртжээ. Тодруулбал, ОХУ-ын Анапа хотод есдүгээр сарын 2-9-ний хооронд зохион байгуулсан наадмын үндсэн хэсэг буюу бүрэн хэмжээний кино хэсэгт "Худалдагч охин" кино  шалгарч, өрсөлдсөн байна.Уг фестивалиас “Шилдэг зохиол”, “Шилдэг хөгжмийн зохиолч”, болон наадмын гол шагнал “Шилдэг кино” гэсэн гурван шагналыг "Худалдагч охин" кино хүртжээ.

"Худалдагч охин" уран сайхны кино гуравдугаар сард Франц улсад зохион байгуулсан "Vesoul International Film Festival in Asian Cinema" 29 дэх кино фестивалийн "Шилдэг кино" буюу "Алтан дугуй" цом хүртэж байв. Энэ уран сайхны кино мөн 2022 онд Нью-Йоркийн Азийн кино фестивалийн шилдэг кино шагнал хүртэж байсан. Мөн Осакагийн Азийн кино фестивалийн уралдаант хэсэгт шалгарч, залуу жүжигчин Б.Баярцэцэг "Шилдэг эмэгтэй дүр"-ийн шагналыг 2022 оны гуравдугаар сард эх орондоо авчирсан. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ