728 x 90

"Чингис хаан" киноны жүжигчид Монголд аялна

"Чингис хаан" киноны жүжигчид Монголд аялна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана
Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 25-ны өдрүүдэд “Монгол орноор Чингис хаан киноны уран бүтээлчид аялсан нь” баримтат нэвтрүүлгийн төсөл хэрэгжих гэнэ.  Уг төсөлд Монгол, БНХАУ, ОХУ, Япон болон БНСУ зэрэг таван улсын уран бүтээлчид оролцох гэнэ. Уран бүтээлчдийн багт “Чингис Хаан” олон ангит киноны найруулагч Ван Вэнжи, гол дүрийн жүжигчин Б.Баасанжав, Есүгэн хатны дүрийг бүтээсэн жүжигчин Номинхуа болон Чингисийн Есөн Өрлөгт дүр бүтээсэн уран бүтээлчид багтжээ.
"Чингис хаан" киноны уран бүтээлчидтэй туршлага солилцох зорилгоор есдүгээр сарын 13-нд чөлөөт уулзалт арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Жүжигчин Б.Баасанжавыг "Чингис хаан" түүхэн киноны Чингисийн дүрд тоглосон гэдгээр нь үзэгчид андахгүй билээ. Тэрбээр Монголын дөрвөн хааны дүр бүтээсэн байна. Тодруулбал, Япон улстай хамтран бүтээсэн уран сайхны кинонд Хубилай хааны дүрд тоглосон. Дундад улсын кино группт Чингис хааны дүрд тоглолоо. Мөн Өгэдэй, Мөнх хааны дүрийг бүтээсэн бөгөөд Чингис хааны эцэг Есүхэй баатрын дүрд тоглосон юм.
1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Таны нэр * 202.126.90.48
    1 жилийн өмнө

    Сэтгэгдэлээ энд бичнэ үү *

Шинэ мэдээ