728 x 90

Б.Анхзаяа туухай өргөлтийн Дэлхийн аварга болжээ

Б.Анхзаяа туухай өргөлтийн Дэлхийн аварга болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Узбекистаны Хива хотод болж өндөрлөсөн дэлхийн аварга шалгаруулах туухай өргөлтийн тэмцээнд 19 орны 700 гаруй тамирчид өрсөлдлөө. Манай улсын баг тамирчид тус тэмцээнд амжилттай оролцож, дэлхийн аваргатай боллоо. Тодруулбал, хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн алба хаагч, дэслэгч Б.Анхзаяа нь огцом өргөлтөөр хүрэл медаль, түлхэлтэй өргөлтийн төрлөөр алтан медаль хүртэж нийлбэр оноогоор дэлхийн аварга болсон байна.

 

Тэрбээр хүндийн өргөлтийн спортоор найман жил хичээллэсэн бөгөөд 2019 оноос туухай өргөлтийн спортоор хичээллэжээ. Түүнчлэн саяхан ОХУ-ын Башкортостан хотноо болсон дэлхийн топ спортын төрлийн олон улсын анхдугаар наадамд ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль, багийн төрөлд алтан медаль хүртсэн байна. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ