728 x 90

Тэйлор Свифтийн тухай бичих сурвалжлагч жилийн $100 мянгын цалин авна

Тэйлор Свифтийн тухай бичих сурвалжлагч жилийн $100 мянгын цалин авна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Тэйлор Свифтийн "Eras" аялан тоглолт нь баяр хөөр, зовлон шаналлаас авхуулаад "Morgan Stanley"-ийн тайлан, АНУ-ын Сенатын сонсгол гээд юм юм дагуулсан нэлээн том үйл явдал болж байна. Одоо бүр энэ тоглолтод зориулагдсан бүхэл бүтэн мэргэжил бий болжээ.

Медиа салбарын аварга "Gannett" компани өдгөө 33 настай алдарт дуучны дэлхий нийтийн соёл, хөгжмийн урлагт үзүүлж буй нөлөөг баримтжуулах "Тэйлор Свифтийн сурвалжлагч"-аар ажиллах хүсэлтэй хүмүүсийг "USA Today", "The Tennessean" сонинууддаа авахаар хайж байгааг мэдээлжээ.

Зайнаас ажиллах зохицуулалт бүхий тус ажлын байр нь цагийн 21.63 болон 50.87 ам.долларын цалинтай. Долоо хоногт 40 цаг ажиллалаа гэж үзвэл "Тэйлор Свифтийн сурвалжлагч" хамгийн ихдээ жилд 100 мянга гаруй ам.доллар олох боломжтой.

Нэг тоглолтоос дунджаар 10 сая гаруй ам.долларын орлого олж буй Тэйлор Свифтийн хувьд хөгжмийн урлагийн хамгийн нүсэр аялан тоглолтын дээд амжилтыг эвдэхээр Бейонсетэй ид өрсөлдөж байна. "Bloomberg Economics"-ийн тооцоогоор алдарт хоёр дуучны фенүүд аялан тоглолтод гаргах зардлаараа III улиралд АНУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүнийг 5.4 тэрбум ам.доллароор дэмжихээр байгаа аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ