728 x 90

ТикТок –ийг 345 сая еврогоор торгожээ

ТикТок –ийг  345 сая еврогоор торгожээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Ирландын мэдээлэл хамгаалах комисс хүүхдүүдийн хувийн нууцыг зөрчсөн хэмээн ТикТок компанийг 345 сая еврогоор торгох нэхэмжлэл гаргажээ.

Ирландын мэдээлэл хамгаалах комисс Европын холбооны мэдээлэл хамгаалах ерөнхий журмын нууцлалын тухай хуулийн дагуу гаргасан байна. Гомдол нь нийгмийн мэдээллийн хэрэгслээр хүүхдийн хувийн мэдээллийн тохиргоотой холбоотой аж. Энэ нь ТикТок-оос нэхэмжилж байгаа хамгийн өндөр дүнтэй торгууль юм.


Хүүхдүүд дижитал ертөнцөд мөлжлөг, залилан, хууралтанд өртөхгүй байхаар платформууд тохиргоо хийж хүүхдийн эрхийг хамгаалах ёстой гэж нэхэмжлэлд дурьджээ.

TikTok -ийг Бээжингийн ByteDance фирмийн эзэмшдэг бөгөөд TikTok дамжуулан ЕХ-ноос Хятад руу хууль бусаар нууцлалтай мэдээлэл дамжуулдаг эсэхийг шалгах ажиллагаа үргэлжилж байна.

TikTok –ийн хэвлэлийн төлөөлөгч "шийдвэр, ялангуяа оногдуулсан торгуулийн хэмжээтэй санал нийлэхгүй байна" гэв.


"Шүүмжлэл нь гурван жилийн өмнө хэрэгжиж байсан онцлог, тохиргоон дээр төвлөрч байгаа бөгөөд бид мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэхээс өмнө 16-аас доош насны бүх бүртгэлийг анхдагчаар нууцалсан гэх мэт өөрчлөлтүүдийг хийсэн" гэж тэд хэлэв.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ