Аэробик гимнастикийн 8 дахь удаагийн Ази Тивийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо “Буянт-Ухаа спорт цогцолбор”-т гурван өдрийн турш зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд 11 орны 200 орчим тамирчин 3 насны ангиллын 17 төрөлд өрсөлдсөн юм.
Манай улсын баг тамирчдын хувьд нийт төрлүүдээс 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртээд байсан. Тэгвэл тэмцээний хамгийн сүүлийн өдрийн хамгийн сүүлийн төрөл болох аэробик бүжгийн төрлөөс энэ удаагийн тэмцээний анхны алтан медалийг хүртлээ.Монголын насанд хүрэгчдийн аэробик бүжгийн баг:
- Чинбат Батбуян
- Өнөрбаярын Ёолк
- Батсайханы Пүрэв-Эрдэнэ
- Батдэлгэрийн Шүрэнцэцэг
- Юмсүрэнмөнхийн Мөнхтуяа
- Мөнхцэцэгийн Буяндэлгэр
- Мянганбуугийн Хонгорзул
- Баасанжавын Чингүүнжав
0 сэтгэгдэлтэй