Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 16-21-ний өдрүүдэд Серби улсын нийслэл Белград хотод болж байна. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 тамирчин зодоглож байна. Тэмцээний хоёр дахь өдөр 92 кг-ын жинд ОУХМ Г.Ганхуяг эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт AIN-Беларусийн Хажи Ражабовыг 7:0 оноогоор ялаад, гурвын даваанд 2023 оны Азийн аварга Японы Араш Ёшидатай хүч үзэв. Г.Ганхуяг 19 настай японы тамирчинтай Азийн АШТ-ий хагас шигшээд өрсөлдөж, 7:9 оноогоор ялагдаж байв. Тэрбээр энэ удаа дэлхийн дэвжээнд даагаа нэхсэн ч 1:11 оноогоор цэвэр ялагдав. Хэрэв Японы бөх хагас шигшээд Азербайжаны О.Нурмагомедовыг ялбал Ганхуягт дахиж барилдах боломж гарах юм байна.
Таны нэр * 66.181.161.231
1 жилийн өмнөСэтгэгдэлээ энд бичнэ үү *
Таны нэр * 66.181.161.219
1 жилийн өмнөСэтгэгдэлээ энд бичнэ үү *