Завхан аймгаас Улаанбаатар хот руу ачаа тээвэрлэж явсан жолооч Э-г Эмээлт захын шалган нэвтрэхээр нэвтрэх үед ачаанд нь шалгалт хийж, 150 мянган төгрөгийн хахууль өгөхийг шаардсан, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч Х-гийн үйлдлийг Авлигатай тэмцэх газар /АТГ/шалгаад хэргийг нь шүүхэд шилжүүлэх саналтайгаар өнгөрсөн долоо хоногт прокурорт шилжүүлжээ.
Дээрх хэрэг есдүгээр сарын 7-нд болсон байдаг юм. Энэ тухай бид өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч Х нь жолооч Э-г Эмээлт захын шалган нэвтрэх товчоогоор орж ирэхэд ачиж явсан чацарганаас нь тонн тутамд нь 1 сая төгрөг төлөх ёстой, мөн гарал үүслийн бичиг үзүүлэх ёстой гэдэг шаардлага тавьсан. Түүгээр зогсохгүй жолооч Э-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг нь хураан авсан. Хоёр цаг гаруй шантаажлагдсаны эцэст жолооч Э өөрийнх нь данс руу мөнгө шилжүүлж байж, Эмээлт захын шалган нэвтрүүлэх товчооноос хөдөлсөн тухай өөрийн нүүр номын хуудсандаа бичсэн байсан юм. Харин энэхүү мэдээллийн мөрөөр АТГ хэрэг үүсгэн шалгасан нь энэ аж.
АТГ-ын хувьд Нийслэлийн мал эмнэлгийн газрын Мал эмнэлгийн хяналтын цэгийн улсын байцаагч Х нь Эмээлт захын шалган нэвтрүүлэх цэгээр нэвтэрсэн жолооч Э-ын тээвэрлэж явсан 1 тонн чацаргана жимсэнд шалгалт явуулж өөрийн албан тушаалын тодорхойлолтод хамаарахгүй чиг үүргийг хэрэгжүүлэн, жолооч "Э"-ын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэхийг хураан авч, хясан боогдуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд 150 мянган төгрөгийн хахууль өгөхийг шаардсан. Улмаар улмаар эхнэрийнхээ дансаар жолоочоос 20 мянган төгрөгийн хахууль авсан нь тогтоогдсон гэв.
1 сэтгэгдэлтэй
Таны нэр * 103.57.94.19
1 жилийн өмнөТөрийн албан хаагч баян л байна. 20 к авдаг. Ядуу бол 2000000 авна ш дээ