Тэрбумтан Илон Маскийн үүсгэн байгуулсан Neuralink компани хүн дээр хийх анхны туршилтад нь оролцох сайн дурынхныг бүртгэж эхэлжээ.
Тус компани хүний тархийг компьютертой холбох технологийг хөгжүүлдэг юм. Өөрөөр хэлбэл хүн тархинд нь суулгасан чипийн тусламжтай оюун бодлоороо компьютерыг удирдан курсорыг зөөж, текст бичих боломжтой болно гэсэн үг.
Гэхдээ Neuralink компанийн зарим өрсөлдөгчид клиник туршилтаа хэдийнээ эхлүүлээд байгаа.
Тус компани энэ оны тавдугаар сард АНУ-ын Хүнс, Эмийн Хэрэг Эрхлэх Газраас хүн дээр турших зөвшөөрлөө авсан юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр Neuralink нийт 10 хүнийг туршилтдаа хамруулах хүсэлт гаргаж байжээ. Эцсийн шийдвэр хэдэн хүн дээр тогтсон талаар мэдээлэл одоогоор алга байна.
Neuralink компани хүний тархины гадна хэсэгт мэс заслын аргаар чип суулгадаг роботыг сүүлийн зургаан жилийн турш хөгжүүлж байгаа.
Уг чип нь 64 ширхэг хүний үснээс нарийн хэмжээтэй уян зүүтэй юм. Үүнийг хүний хөдөлгөөнийг удирддаг тархины хэсгийн харалдаа хэсэгт суулгах ажээ.
Утасгүй холболтоор батарей нь цэнэглэгддэг уг чип хүний тархины дохиог компьютерт дамжуулах ба тусгай программ дохиог тоон мэдээлэлд хөрвүүлэх юм.
Туршилтад оролцох хүмүүс нь тархи нугасны гэмтлийн улмаас саажилттай болсон өвчтөнүүд байх юм байна.
0 сэтгэгдэлтэй