728 x 90

8 тонн ШАТАХУУН АСГАРЧЭЭ

8 тонн ШАТАХУУН АСГАРЧЭЭ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Дорнод аймгийн Баян-Уул сумын Уртын адаг баг "Баадайн гол" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км, сумын төвөөс баруун зүгт 15 км/ шатахуун тээвэрлэж явсан автомашин /цистерн/ замын хажуу руу унаж, шатахуун асгарсан тухай дуудлагыг өчигдөр 18:24 цагт аймгийн онцгой байдлын газар хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын 53 дугаар ангийн алба хаагчид, сумын Цагдаагийн тасгийн алба хаагчид, “Монгол зам” ХХК-ийн ажилчдыг очиход Дорнод аймгийн Баян-Уул сумаас Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд 12 тонн шатахуун, 5 тонн түлш тээвэрлэж явсан "Beiben North Benz HLQ525" автомашин /цистерн/ замын хажуу руу унаж, дээшээ харсан байдалтай байсныг татан босгож, 8 тонн шатахуун асгарсан талбайд шороо асгаж саармагжуулалт хийж ажиллажээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ