728 x 90

BTS хамтлагийн гишүүд HYBE агентлагтай гэрээгээ сунгажээ

BTS хамтлагийн гишүүд HYBE агентлагтай гэрээгээ сунгажээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Солонгосын BTS хамтлагийн долоон гишүүн өөрсдийн харьяалагддаг HYBE агентлагтай гэрээгээ шинэчилж, үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Хамтлагийн гишүүд цэргийн алба хаах тул уран бүтээлээс түр завсарлага аваад байгаа.

Хамтлагийн бүх гишүүн цэргийн алба хаасны дараа 2025 онд хамтлаг эргэн нэгдэнэ хэмээн таамаглаж байна. BTS хамтлагийнхан 10 жилийн өмнө HYBE агентлагтай гэрээ байгуулснаас хойш 2018 онд нэг удаа шинэчилж байсан.Тус агентлагаас энэ удаагийн шинэчилсэн гэрээгээр хэр хугацаанд хамтран ажиллах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй ч бүх гишүүд цэргийн алба хааж дууссан ч гэрээ үргэлжлэх төлөвтэй байна.

Одоогоор хамтлагийн хоёр гишүүн болох Jin болон J-Hope нар цэргийн алба хааж байгаа бол хамтлагийн реппер Suga маргаашнаас цэргийн алба хаах аж.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ