728 x 90

Одонтой ээжүүдийг удаа дараа сүрдүүлсэн гэв

Одонтой ээжүүдийг удаа дараа сүрдүүлсэн гэв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Төрдөө адлагдсан одонтой ээжүүд сэдвээр ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийлээ. Төрдөө адлагдсан одонтой ээжүүд сэдвээр ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос мэдээлэл хийлээ. Одонтой ээжүүдийн төлөөлөл "Түц эрхлэн амь зулгааж буй бидний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид нь өнгөрсөн хугацаанд төр засгаасаа юу ч гуйлгүй өөрсдөө ажлын байр бий болгоод амьдрах эрхийнхээ төлөө зүтгэж байгаа. Гэвч төр засаг солигдох бүрт биднийг ялгаварлан гадуурхаж, гүтгэж, доромжилж, тохуурхаж байгаад гомдолтой байна. Орой үдэш ТҮЦ-ээ хаагаад гэр лүү гээ явж байхад БЗД-ийн удирдлагуудын явуулсан рекетчид биднийг хар шөнөөр ална гэж сүрдүүлдэг. Ийм орчинд нөхцөлд тайван байх ч эрхгүй боллоо. СХД, БЗД хоёр хүн амаараа хамгийн их олонтой дүүрэг. Тэгвэл БЗД-ийн засаг дарга Р.Баярмөнх дарга гарч ирээд нийгэмд "Манай дүүрэг Архичингүй,  ТҮЦ-гүй дүүрэг болно. ТҮЦ-гүй хороо болно" гээд хэлж байгаа юм. Энэ хэзээ ч боломжгүй. Р.Баярмөнх дарга биднийг харь элгийн хүн шиг ад үзэж,  Загдаа гэж хүнтэй хамтран ажиллаад Хувьсгал 79 гэх үйл ажиллагаа явуулж байгаа. БЗД одоо энэ биднийг дээрэлхээд байгаа рекетчин нөхдүүдээ болиул. Ажлаа хууль журмынх нь дагуу хийж өгөхийг шаардаж байна" гэсэн юм.  

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ