Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 2023 оны гуравдугаар сарын 6-7-нд шилжих шөнө иргэн Э нь 3 настай дагавар хүүгийнхээ биед халдаж зодсон гэх хэрэг олны анхаарлын төвд орсон. Хүүг түүний ээжтэй хамтран амьдрагч Э зодсон нь тогтоогдсон болохыг цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Тус хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газраас хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр цагдаагийн байгууллагад 2023 оны наймдугаар сарын 21-ний өдөр ирүүлснийг хүлээн авч, нэмэлт ажиллагааг хийж гүйцэтгэн энэ долоо хоногт шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад шилжүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Иргэн “Э”-ийн үйлдэлд 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн/ мөн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт/Хүүхэдтэй хэрцгий харьцах/ тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаж байгаа юм. Шалгагдаж буй Э-ийн бусдыг залилсан үйлдэлдээ анхан шатны шүүхээс 9 жил хорих ял оноосон бөгөөд тэрбээр шүүхийн шийдвэрийг давж заалджээ. Үүнээс гадна хүүхдийг зодсон хэрэгт дахин ял шийтгэгдэхээр шалгагдаж буй.
0 сэтгэгдэлтэй