Өсвөр насны хүүхэд өндрөөс үсэрч, амиа насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 15 настай охин 15 давхар барилгын дээврээс үсэрч, тус барилгын худалдаа үйлчилгээний зориулалттай өргөтгөл дээр унаж, нас барсан байна.
Энэ тухай дуудлага өнөөдөр үүрийн 05:32 цагт онцгой байдлын байгууллагад ирж, Нийслэлийн аврах ангийн алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны нутаг, “Содон” хорооллын 103 дугаар байрны өргөтгөл дээрээс цогцсыг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.
1 сэтгэгдэлтэй
Орхон. 66.181.181.58
11 сарын өмнөБайрны СӨХ дээвэрлүү чөлөөтэй гаргуулдаг юм уу?цоожилдоггүй юм уу?